Хэмнэлтийн бодлогыг “зорилтот бүлэг”-ээс эхэлье

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хэмнэлтийн бодлогыг “зорилтот бүлэг”-ээс эхэлье

Хэмнэлтийн бодлогыг “зорилтот бүлэг”-ээс эхэлье

УИХ-ын дарга М.Энхболд Улс тунхагласны 92 жилийн ойн баярын мэндчилгээндээ шинэ бодлого дэвшүүллээ. Энэ нь, Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого юм. “Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд цас, зудтай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буяны гараа сунган, орон даяар Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо” хэмээн мэндчилгээндээ өгүүлжээ.

Тийм ээ, Монгол улс айлтай зүйрлэвэл өрөнд баригдаж, гудамжинд гарах дээрээ тулчаад байна. Монгол улсын болон дотоодын банкуудын зээлжих зэрэглэлийг Moody’s Fitch агентлаг өнгөрсөн долоо хоногт бууруулж байгаа зарласан нь өрийг өрөөр дарах эрх баригчдын төлөвлөгөөг нураалаа. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-тай төр засгийн хэмжээнд яригдаж байсан айлчлал, албан хэлэлцээнүүд тодорхойгүй хугацаагаар царцах болсон. Энэ дунд эрх баригчдын найдлага тавьж байсан 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээ байсан. Одоо эрх баригчдын хувьд ОУВС гэсэн авралын од, мөн спикерийн санал болгосончлон үндэсний хэмнэлт хэрэгтэй болоод байна.

Одоо Монголд хэн мөнгөтэй байна вэ гэвэл сүүлийн арваад жил улсын төсвөөс зувчуулан амьдарсан улстөрчид, албан тушаалтнууд мөнгөтэй байна. Төсвөөр баяжигчдыг “зорилтот бүлэг” гэж хэлээд байгаа юм. Хувийн хэвшлийн бүтээж буй багахан баялаг, уул уурхайд орж ирсэн хөрөнгө оруулалтыг эс тооцвол монголчууд төсвөө зулгааж идээд удаж байна. Харин зувчуулсан энэ мөнгө данс, бүртгэлээс гадуур далд эдийн засагт эргэлддэг. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын хуулиар улсын төсвийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө ил гарч ирсэн. Зарим хүний тооцоогоор улсын төсвөөс зувчуулсан хөрөнгийн багагүй хэсэг Монголын хилийн гадна бий. Энэ бол спикерийн үгэн дэх байгаа нөөц боломж юм.

Гэхдээ хэмнэлтийг “зорилтот бүлэг” рүү чиглүүлэх зөв. Жирийн ард иргэд угаасаа хэмнэлтийн горимт шилжээд удаж байгаа. Цалин, байнгын орлоготой хүмүүс нь бүгд олон сууцны ипотекийн зээлд шилжиж, хоёр иддэг байсан бол нэг иддэг болсон. Байнгын орлогогүй хэсэг нь нэг иддэг байснаа хагас иддэг болсон нь үнэн. Иргэдийн худалдан авах чадвар эрс доошилсоныг “Нарантуул” захын наймаачид, худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчид хэлээд өгнө. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байгаа хүмүүс хэмнэлтийн бодлогын зорилтот бүлэг биш.

Одоо Монголд хэн мөнгөтэй байна вэ гэвэл сүүлийн арваад жил улсын төсвөөс зувчуулан амьдарсан улстөрчид, албан тушаалтнууд мөнгөтэй байна. Төсвөөр баяжигчдыг “зорилтот бүлэг” гэж хэлээд байгаа юм. Хувийн хэвшлийн бүтээж буй багахан баялаг, уул уурхайд орж ирсэн хөрөнгө оруулалтыг эс тооцвол монголчууд төсвөө зулгааж идээд удаж байна. Харин зувчуулсан энэ мөнгө данс, бүртгэлээс гадуур далд эдийн засагт эргэлддэг. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын хуулиар улсын төсвийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө ил гарч ирсэн. Зарим хүний тооцоогоор улсын төсвөөс зувчуулсан хөрөнгийн багагүй хэсэг Монголын хилийн гадна бий. Энэ бол спикерийн үгэн дэх байгаа нөөц боломж юм.

Хэмнэлтийн бодлогыг “зорилтот бүлэг” рүү чиглүүлэх өөр нэг шалтгаан нь улс орны эдийн засаг өнөөдөр ийнхүү элгээрээ хэвтсэн нь хоногийн хоолоо залгуулж яваа иргэдийн буруу биш, харин Монголыг төрийг удирдаж ирсэн “зорилтот бүлэг”-ийн харалган бодлогын үр дүн. Тиймээс боломжтой нь боломжгүйдээ буяны гараа сунгах биш хууль хяналтаа чангатгаж, төрөөс хумслах, зувчуулахыг зогсоож, буруутайд нь хариуцлага тооцох нь хэмнэлтийн бодлогын суурь болно. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож, улс орон нь өнчиг ишгээр дутаж байгаа бол иргэд бодлоготой бодлогогүй буяны гараа сунгах нь мэдээж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж