АН-ын анхан шатны нэгжүүд хуралдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

АН-ын анхан шатны нэгжүүд хуралдаж чадахгүй байна

Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдаж, намын дүрмийн шинэчлэл болон Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Гэвч цаг агаарын хүндрэлтэй байдал болон зарим аймгийн анхан шатны байгууллагуудын үл ойлголцлоос болоод анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байгаа юм байна. Тиймээс намын Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд хоёр хуваагдсанаас болж хурлаа хийж чадахгүй байгаа бол алслагдсан аймгууд цаг агаарын хүдрэлээс болж хурлаа хийж чадахгүй байгаа гэлээ.

Намын анхан шатны нэгжүүдийн хуралдаанаар АН-ын үндсэн дүрмийг шинэчлэх, арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох юм. Их хуралд 1210 төлөөлөгч оролцож намын үндсэн дүрмийг шинэчлэн батлах юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж