Аль Шабааб бүлэглэл 2009 онд Сомалийн өмнөд хэсэгт олон улсын тусламжийн байгууллагуудыг нэвтрэхийг хориглож, тэдгээр байгууллагуудыг Барууны тагнуулчид, Христийн шашныг сурталчлагчид хэмээн нэрлэж байсан юм. Сомалид нэвтрэхийг хориглосон хүмүүнлэгийн байгууллагууд дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын халамжийн хөтөлбөр зэрэг төслийн байгууллагууд орж байгаа юм.
Энэ хүрээнд Сомалид нэвтрэх эрх хайж олохоор Дэлхийн хүнсний хөтөлбөрийнхөн Аль Шабаабтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Харин алдартай сэтгүүлч Рааж НҮБ-аас Сомалид өлсгөлөнгийн онц байдал зарласан явдлыг улс төржиж байна гэж үзээд Сомалид өлсгөлөн бус зөвхөн ган болж байгаа хэмээн НҮБ-ын шийдвэрийг шүүмжилжээ.
Тусламжийн байгууллагууд энэ долоо хоногоос бусад улсад хандаж Сомалид тусламжийн гараа сунгахыг уриалж эхлээд байна. Одоогийн байдлаар Сомалид 3,7 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүний мэдэгдэлд дурьджээ. Сомалийн засгийн газар болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд болж буй мөргөлдөөн дарин дээр давс нэмж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.