Ахмадууд ажил эрхлэх сонирхолтойгоо илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Ахмадууд ажил эрхлэх сонирхолтойгоо илэрхийлэв

Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмад настануудыг 60 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг аж. Тиймээс Ахмад настны тухай хуулийн 9-р зүйлд ахмад настан хөдөлмөр эрхлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэд хэдэн заалтыг оруулж өгчээ.

Нийслэлийн есөн дүүргийн ахмадууд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Ахмад настны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /11.29/ хийлээ.

Ахмад настнуудын эрхийг хангах, нийгмийн үйлчилгээ авах, тэдний амжиргаа, оролцоог дэмжих зорилготой Ахмад настаны тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад байгаа. Хууль өргөн барьсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Ахмадын холбоотой хамтран нийслэлийн есөн дүүргийн ахмадуудын төлөөллийг оролцуулан хуульд тусгагдсан зарим заалт болон нэмэлт өөрчлөлт оруулах талаар ахмадуудаас санал авч, түүнийг нь хуульд тусгах зорилготойгоор энэхүү хэлэлцүүлгийг хийжээ.

МАН мөрийн хөтөлбөртөө ахмадуудад зориулсан Ач санах хууль санаачилж, хэрэгжүүлэх тухай тусгасныг ийнхүү Засгийн газраас нэрийг нь өөрчлөн Ахмад настны тухай хуулийн төсөл болгон оруулж ирж, 2017 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр ахмадууд “Өмнө нь хуулийн талаар санал авч, хуульд тусгана гэж байсан ч бидний хэлсэн санал, санаачлагыг хуульд тусгалгүйгээр өргөн барьсан байна. Нэгэнт УИХ-д өргөн барьсан хуулийн талаар одоо дахин хэлэлцүүлэг хийх нь үр дүнгүй” гэж шүүмжилж байлаа.

МАН мөрийн хөтөлбөртөө ахмадуудад зориулсан Ач санах хууль санаачилж, хэрэгжүүлэх тухай тусгасныг ийнхүү Засгийн газраас нэрийг нь өөрчлөн Ахмад настны тухай хуулийн төсөл болгон оруулж ирж, 2017 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн Г.Түмэндэмбэрэл “Өмнө нь дүүргийн ахмадуудын дунд энэ хуульд санал авахаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Тэр үед хэлж байсан олон саналыг хуульд тусгаагүй байна. Жишээлбэл, Өмнө нь батлагдсан Хамтын тэтгэвэрийн хуульд тусгаагүй зарим заалтыг энэ хуульд тусгах боломж байгаа.  Гэтэл алга. Ахмадуудынхаа амьдралыг бид л мэднэ. Бидний саналыг тусгахгүй юм бол энэ хэлэлцүүлгийг хийх шаардлагагүй гэж бодож байна” гэлээ. Гэвч өнөөдрийн энэ хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хуулийн төсөлд тусгах боломжтой гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа.

Нөгөөтэйгүүр, “Ахмадуудад зориулсан бие даасан хууль байгаагүй, тэдэнд чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, ажил эрхлэх байдал гээд олон давуу талыг  тусгасан хууль болсон” гэдгийг ч хэлэх хүмүүс байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны иргэн Д.Сүхбат “Ахмад настаны тухай хууль, тогтоомж нь Нийгмийн даатгалын, нийгмийн халамжийн, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг олон хуулиудад тусгагдсан байдаг байсан. Харин энэ удаад бие даасан хууль болгон оруулж ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бас хуульд орхигдуулсан зүйлс олон байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт хэлж байгаа ахмадуудын саналыг хуульдаа тусгах боломжийг хууль санаачлагчид анхааралдаа авах байх. Ялангуяа туршлагатай, мэдлэг боловсролтой ахмадуудаа нийгмийн бүх салбарт ажилуулах, ажлын байраар хангах асуудлыг хуульд тусгасан нь давуу талтай гэж харж байна” гэсэн юм.  

Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмад настануудын 60 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг аж. Тиймээс Ахмад настны тухай хуулийн 9-р зүйлд ахмад настан хөдөлмөр эрхлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэд хэдэн заалтыг оруулж өгчээ.

Жишээлбэл, энэ хуулийн 9.1.1 “ахмад настаныг өөрийнх нь хүсэл сонирхолыг дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулна”, мөн ахмадуудыг зөвлөх, сургагч багшаар бэлтгэх зэрэг олон заалтыг тусгажээ. Мөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настнуудын мэдээллийн санг бүрдүүлж, байгууллага, аж ахуй нэгжүүдэд зуучлах ажлыг төрөөс зохион байгуулахыг хуульд тусгажээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж