ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ
Өнгөрсөн удаагийн дугаартаа бид та бүхэндээ өөрийн болон гэрийнхээ нэг өдрийн цаашлаад долоо хоног, сарын зардлаа бичиж тэмдэглэхийг зөвлөсөн. Энэ үйлдлийг хийхэд танд нэг дэвтэр, үзэг бал байхад л хангалттай. Гэхдээ маш сайн ой санамжтай байхгүй бол нэгэн эзэгтэйн зардлын тэмдэглэл шиг “Надад 500,000 төгрөг байсан. Нэг кг нарийн боов – 2500 төгрөг, ургамлын тос 3800 төгрөг тэгээд яасан нь мэдэгдэхгүй 493,700 төгрөг гэдэг” шиг л юм болно шүү.
Мэдээж таныг дээрх хошин ярианы эзэн биш гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та зардлаа тэмдэглэж үзсэн бол магадгүй таны өмнө нь огт анзаарч байгаагүй мөнгөний дайснууд тань хаашаа ч бултах аргагүйгээр “баригдчихсан” нь лавтай. Энэхүү нийтлэлийн дараа нүүр номонд уншигчдын бичсэн сэтгэгдлээс хүргэвэл:
“Би санхүүгийн хувьд засарч чадна гэж өөртөө бүрэн дүүрэн итгэлээ. Ер нь хуримтлаал, өнөөдөртөө жаахан "яндан" байгаад байхад болчих юм байна. Ккк хэмээн Teshka Tegshee бичжээ. Харин Enkhmaa Tseesodroltsoo: би зардлаа их эрт бичдэг байсан. Хөтлөөд байхаар их сонин. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт яг график шиг гараад ирдэг. Тэгж байгаад больчихсон юм аа. Та нарыг хараад дахин хөтөлье гэж тууштай бодчихоод л байгаа 🙂 хэмээн бичжээ. Баяр хүргэе та нартаа. Үнэхээр та ч гэсэн ийм дүгнэлт хийж, зардлаа хөтөлж эхлэхээр шийдсэн бол магадгүй яаж бичихээ мэдэхгүй байгаа бол доорх загвараар орлого зардлаа тэмдэглэхийг хүсье. Ингэснээр та юуг тэвчиж, ямар хэмнэлт хийж чадахаа санхүүгийн дайн өрнөх дараах талбараас харж чадна.