Хойд болон Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдууд өнөөдөр өглөө уулзлаа. Энэ уулзалт Индонезийн Бали аралд болж буй АСЕАН-ны орнуудын чуулганы хүрээнд болсон байна.
Өмнөх уулзалт 2008 онд Сингапурт болж байжээ.
Баасан гаригт Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах асуудлаар санал солилцсон юм. Энэ үеэр хоёр тал Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг ойрын хугацаанд сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.