Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Энэ сарын 14-д эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж, хоёр тойргийн нийлбэр дүнгээр хагас шигшээд дөрвөн баг үлдсэн билээ.
"Цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй багуудаас аваргын төлөө "Хасумегастарс", "Алтайн барс", эмэгтэй багуудаас "Энагурэ", "Эрчим" үлдсэн. Мөн хүрлийн төлөө эрэгтэй багуудаас "Тэнүүн Огоо", "Эрчим", эмэгтэй багуудаас "Тэнүүн Огоо", "Алтайн барс" тоглож байна. Финалийн тоглолтонд түрүүлж хоёр удаа хожсон баг нь медалийн болзол хангана.
Хүрэл медалийн төлөө:
- "Тэнүүн Огоо" – "Алтайн барс" /эм/
- "Эрчим" – "Тэнүүн Огоо" /эр/
Алтан медалийн төлөө:
- 15.00 – "Эрчим" – Энагурэ /эм/
- 17.00 – "Хасумегастар" – "Алтайн барс" /эр/ тус тус тоглож байна.
Багуудын тоглолтын хожлын харьцаа 1:1 болсон тохиолдолд маргааш шийдвэрлэх тоглолт Буянт-Ухаа ордонд болно.
Ч.БОЛ