”Тамирчид медалийн өнгөө хувиргах боломж байсан”

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

”Тамирчид медалийн өнгөө хувиргах боломж байсан”

IPF буюу Олон улсын пауэрлифтингийн холбооноос АНУ-ын Флоаридо мужийн Орландо хотноо зохион байгуулсан пауэрлифтингийн ДАШТ-д Монголын баг тамирчид амжилттай оролцсон билээ. Тус тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр/2016.11.28/ мэдээлэл хийлээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн Х.Энхболд хэлэхдээ “Энэ удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд 64 орны 380 тамирчин өрсөлдсөн. Монгол Улсаас долоон тамирчин оролцож, дөрөв нь медальт байрт шалгарлаа. Манай баг тамирчид багийн дүнгээр 19-р байрт орлоо. Тамирчдын хувьд медалийн өнгийг хувиргах боломж байсан. Энэ удаагийн ДАШТ-д эмэгтэй нэг тамирчин оролцсон. ОУХМ Г.Отгонтуяа 72 кг-ын жинд өрсөлдөж, наймдугаар байрыг эзэлсэн. Жин бүрт өрсөлдөөн их байлаа.” гэсэн юм.

2016 ОНЫ ПАУЭРЛИФТИНГИЙН ЭРЭГТЭЙ 47, ЭМЭГТЭЙ 37 ДАХЬ УДААГИЙН ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТНУУД:

  1. 74 кг-ын жинд хэвтээ шахалтын төрөл – ОУХМ Л.Ганбаатар -225 кг
  2. 93 кг-ын жинд суултын төрөл – ОУХМ М.Галсайхан – 336 кг
  3. 105 кг-ын жинд хэвтээ шахалтын төрөлд – ОУХМ Ш.Чанрав – 300 кг
  4. 120 кг-ын жинд хэвтээ шахалтын төрөл – ОУХМ Б.Чимидцэрэн – 332.5 кг-ыг шахаж хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн ДАШТ-ээс медаль хүртсэн дээрх тамирчид Засгийн газраас олгох мөнгөн шагналыг авах юм байна.

IPF буюу Олон улсын пауэрлифтингийн холбоо нь өдгөө 161 орны гишүүнчлэлтэй болжээ. Уг холбоо нь удахгүй Олимпийн наадмын төрөлд орох гэж байгаа Пауэрлифтингийн хамгийн том холбооны нэг гэдгийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж