11 эмэгтэйг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

11 эмэгтэйг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ

АНУ-ын Огайо мужийн Кливланд хотод оршин суудаг этгээд 11 эмэгтэйг хулгайлан хүчирхийлж, улмаар бүгдийнх нь амийг хороож, цогцсуудыг гэрийнхээ хашаанд хадгалж байсан хэргээ хүлээжээ. АНУ-ын тэнгисийн цэргийн флотод алба хааж байсан 51 настай Антони Совелл гэгч гэмт этгээдэд шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.

Цагдаа нар 2009 оны аравдугаар сард Совеллыг хүчирхийллийн хэрэг үйлдсэн хэргээр баривчлахаар гэрт нь очих үед сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн цогцсуудыг олсон байна.

Шүүх хурлын үеэр Совеллд хүчирхийлүүлж байсан гэх хэд хэдэн эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэдний нэг нь Совеллын гэрт толгойгүй цогцос байхыг харсан тухайгаа хэлжээ. Мөн энэ үеэр прокурорууд гэмт хэрэгтнээс яагаад эмэгтэйчүүдийн цогцсуудыг хогны уутанд хийж байшингийнхаа ард овоолсныг тодруулжээ. Ихэнх эмэгтэйг боомилж амийг нь егүүтгэсэн ул мөр илэрсэн байна. Совеллыг ирэх наймдугаар сарын 1-нээс хорих болно.

Амиа алдсан эмэгтэйчүүд 2007 оноос алга болж эхэлцгээсэн бөгөөд Кливланд хотын цагдаагийн газар сураггүй алга бологсдын хэрэг дээр хангалтгүй ажилласан гэсэн шүүмжлэлд өртжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж