Таван улсын шатарчид рапид төрлөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2016.11.27-нд нийтлэгдсэн

Таван улсын шатарчид рапид төрлөөр өрсөлдөв

-Оросын IM Слава ахлагчтай баг түрүүлжээ-

Өмнөд Солонгос улсын Сүвон хотын Тандун дүүрэгт байрлах Орос сургууль дээр таван улсын шатарчид оролцсон багийн нээлттэй тэмцээн өчигдөр/2016.11.26/ боллоо. Тус сургуулийн шатрын клубын намрын аварга шалгаруулах багийн тэмцээнд ОХУ, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос болон Монгол улсын шатарчид өрсөлдсөн байна. Сүвон хотын “Apple tree” орос сургууль болон Самсунг электроникс компаний шатрын клуб хамтран зохион байгуулсан багийн рапид/10 минут/ тэмцээнд 12 баг оролцсоноос Слава ахлагчтай Оросын баг түрүүлжээ. Уг багийн ахлагч Дью Слава нь олон улсын мастер /IM/ цолтой шатарчин юм байна.

Монгол шатарчдын багийн хувьд СКАЙ Монгол шатрын клубээс 3 баг оролцсон бөгөөд дараахи байруудад шалгарсан байна. Үүнд И.Отгонбат, У.Тогтохбаяр нарын SKY I баг 2-р байр, Э.Цэрэнцоодол, О.Хувьтөгс нарын SKY II баг 4-р байр, Б.Анар-Эрдэнэ, И.Мөнхжин нарын SKY III баг 8-р байрыг тус тус эзэлжээ.

Өмнөд Солонгос улсад суугаа шатар сонирхогч монголчуудын шатрын холбоо үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа бөгөөд Солонгосын шатрын лигт хоёр баг амжилттай оролцож байна. Тус лигийн 3-р хэсэгт шинээр байгуулагдсан Монгол сургууль баг хэсэгтээ дэд байрт шалгаран, 2-р хэсэгт орох болзол хангасан байна. Тус холбооны "Скай Монгол" шатрын клуб нь Сөүл хотын Тундэмүн глобал төв дээр байрладаг аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж