Анодын Н.Даваагийн бие муу байна

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Анодын Н.Даваагийн бие муу байна

Хувьцаа эзэмшигчдийг хохироосон, банкны тухай хууль
тогтоомж  зөрчсөн хэрэгт холбогдоод
байгаа  А
нод
банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Н.Энхтөр нарыг  өнгөрөгч тавдугаар сарын 
30-нд батлан даалтад гаргасан  ч нийслэлийн Прокурорын
газраас мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг дахин сунгаж, хориод 
байгаа билээ. Ирэх сарын 1-нд цагдан хорих хугацаа дуусах ч одоогоор
батлан даалтад гаргах эсэх нь тодорхойг
үй байна. Н.Даваагийн эрүүл мэндийн
байдал тааруу байгаа аж. Энэ талаар түүний эхнэр
Б.Оюунгэрэлээс  цөөн
асуултад хариулт авлаа.


-Нөхрийн тань эрүүл
мэндийн байдал ямар байна вэ? Эргэлтээр очиж байгаа биз дээ?

-Эргэлтээр очиж уулзаж байгаа. Хүйтэн чийгтэй газар удаан
байгаад байхаар бие нь улам л муудаж байна. 2008 онд зургаан сар хоригдохдоо
зүрх нь томорч, улмаар харуул хамгаалалтан дор хүнд эмчилгээ хийлгэсэн. Тэр нь
одоо сэдрээд, зүрх нь дахиад томорч байна. Сүүлд эргэлтээр очиход уруул нь
хөхөрсөн, дуу нь маш сул болсон  байна
лээ. Ингэж байгаад амь насаа алдвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Энэ асуудлаар
цагдан хорих төвийн холбогдох албаныханд хандсан боловч ямар ч хариу алга.

-Цагдан хорих
хугацаа нь дуусахаар батлан даалтад гаргах болов уу?

-Уг нь ирэх сарын 1-нд цагдан хорих хугацаа дуусах ёстой. Өчигдөр
өмгөөлөгчөөрөө дамжуулж цагдан хорих шийдвэр гаргаад байгаа нийслэлийн прокурор
С.Хишигжаргал, УМБГ-ын мөрдөн байцаагч Б.Оюутболд нарт хүсэлт хүргүүлсэн.
Хугацааг нь дахиад сунгахыг үгүйсгэхгүй юм. Сэтгэл үнэхээр зовж байна. Бид олон
улсын хуулийн байгууллагад хандахаар баримт материалаа бүрдүүлээд явж  байна.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж