
Амьд үлдсэн зорчигчдын хэлж байгаагаар гал автобусны арын хэсгээс гарч эхэлсэн гэнэ. Галын улмаас цогцоснууд нүүрс болтлоо шатсан тул зөвхөн ДНК-ийн шинжилгээгээр хэн болохыг нь тогтоох боломжтой юм байна. Энэхүү осол Бээжинг Жухай хотын өмнөд хэсэгтэй холбодог хурдны зам дээр орон нутгийн цагаар баасан гаригийн өглөө 04.00 цагт болжээ. Шинжээч, мэргэжилтнүүдийн баг цогцсуудад үзлэг шинжилгээ хийж эхлэхээс өмнө хэргийн газарт очсон байна.
Замын ослоор 2009 оны байдлаар Хятадад 70,000 орчим хүн амиа алдсан тооцоо байдаг ажээ.
Б.Энх