Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны уулзварын замыг өнөөдрөөс засч эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө орсон хүчтэй борооны дараа тус зам машин явах аргагүй болтлоо эвдрээд байсан юм. Цаашид Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлийн ажил хийх аж. Мөн хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 600 метр замын хөдөлгөөнийг өчигдөр оройноос хааж замыг засварлах ажил үргэлжилж байна. Уг замыг энэ сарын 27 хүртэл хааж, зам засах, ус зайлуулах хоолой барих ажлыг гүйцэтгэнэ.
С.Отгон