25 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

25 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулна

Нийслэлийн Газрын албанаас тун удахгүй газрын дуудлага худалдаа зохион байгуулахаар товложээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийн нутаг дахь 25 барйшлын газрыг эзэмших, ашиглах зориулалтаар дуудлагаар худалдах юм байна. Доорх жагсаалтад газрын хэмжээ болон үнэлгээг тодорхой бичсэн байгаа бөгөөд дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг нээлттэй оролцохыг урьж буй аж. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арванхоёрдугаар  сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл  битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах гэнэ. Харин хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм байна.

Энэхүү дуудлага худалдааны талаар олон нийтэд таниулах өдөрлөгийг  лхагва гаригт буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах юм байна. Өдөрлөг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбарт болох ажээ.  

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүс äàðààõ материалûã á¿ðä¿¿ëэх юм. Үүнд:

  • Хүсэлт маягтаар гаргана.

  • Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

  • Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

  • Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;

  • Дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ

Дуудлагаар худалдах газрын байршил, мэдээлэл:

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ/төг/

1

Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

2

Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

3

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Үйлчилгээтэй орон сууцны хороолол

5.25

470606848

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

1.6

153189787

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

3.0

274982440

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Амины сууцны хотхон

2.23

199004901

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Конторын барилга

1.14

764573728

8

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69844129

9

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69428944

10

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

128739733

11

Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

307182687

12

Баянзүрх дүүргийн 11-р хороо,Ногоон зоорины баруун талд

Орон сууц

0.82

79073271

13

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

2214453500

14

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

352800000

15

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Үйлчилгээ

1.0

444228702

16

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Худалдаа, үйлчилгээ

0.83

735536472

17

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.39

38781165

18

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

19

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

20

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

21

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

22

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

23

Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд

Үйлдвэрлэл

60.0

2640800000

24

Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд

Үйлдвэрлэл

5.0

220800000

25

Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд

Худалдаа, үйлчилгээ

35.6

3133600000

Нийт

138.47

13506226307

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж