Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, төрийн үйлчилгээний байгууллагуудыг амралтын хоёр өдөр цасаа цэвэрлэхийг уриалсан. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Дүүргүүд харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эргэн тойрныхоо 50 метр талбайн цас цэвэрлэх шаардлага тавьж, үүнд нь мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.
Г.ХОРОЛ