АНУ ерөнхийлөгч Обама албан тушаалаа Дональд Трампд шилжүүлснийхээ дараа юу хийх талаар “The New Yorker”-д өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Хамгийн эхлээд тэрбээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг ажил үүрэгтэй нь танилцахад туслах аж. Харин Цагаан ордныг орхисныхоо дараа улс төрийн хойч үеийнхнийг сургах, зөвлөгөө өгөхөд анхаарах гэнэ. Тэрбээр “Төлөвлөгөөнүүдийн минь хамгийн сонирхолтой хэсэг нь дараагийн Мишел Обама болон Барак Обамаг улс төрийн давцанд гарч ирэхэд нь туслах явдал” хэмээжээ.
Түүнчлэн Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намд зөвлөгөө өгөх, шинэ удирдлага олох тал дээр туслах болно гэжээ. Тэрбээр Тим Кэйнийг энэхүү албан тушаалд тохирох хүний нэг хэмээн үзэж буйгаа ч илэрхийлсэн байв.
Барак Обама өнгөрөгч долоо хоногт ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа Европт айлчилсан бөгөөд ХБНГУ, Их Британи, Франц, Италийн төрийн тэргүүдтэй уулзсан юм. Харин ХБНГУ дахь айлчлалынхаа үеэр канцлер Ангела Меркельтэй хувийн шугамаар үдэлтийн оройн зоог барьсан байна.