Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах "Өгөөж чихэр боов" компанийн үйлдвэрийн байранд өчигдөр /2016.11.19/ 19 цагийн орчимд гал гарсан бөгөөд уг газар дээр аврах гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, галыг унтраасан байна. Тус үйлдвэрийн боорцог хайрах цехийн тоснууд ихэнхи нь шатсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Одоо гал юунаас үүдэлтэй вэ гэдэг шалтгааныг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж буй аж.
Д.УУДАМ