Агаарын бохирдол стандартаасаа давав

Хуучирсан мэдээ: 2016.11.20-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол стандартаасаа давав

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2016 оны аравдугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун 4 зам орчимд 30 удаа, Дамбадаржаа орчимд дөрвөн удаа, Телевиз орчимд гурван удаа, 1-р хороолол болон Хархорин зах орчимд тус бүр хоёр удаа, Хайлааст болон Офицеруудын ордон орчимд тус бүр нэг удаа байх ёстой хэмжээнээсээ давсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ.

Харин 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт орчимд 26 удаа, Телевиз орчимд 25 удаа, 32-ын тойрог орчимд 23 удаа, Амгалан орчимд 21 удаа, Хархорин зах орчимд 20 удаа, 1-р хороолол болон Нисэх орчимд тус бүр 12 удаа, Баруун 4 зам болон 13-р хороолол орчимд тус бүр найман удаа, Мишээл экспо төвийн орчимд хоёр удаа стандартаасаа илүү байжээ.

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламжын тухайд Телевиз орчимд 26 удаа, Толгойт орчимд 24 удаа, Нисэх болон Амгалан орчимд тус бүр найман удаа, 13-р хороолол орчимд зургаан удаа, Баруун 4 зам орчимд таван удаа чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж