Гранд Присматик халуун рашаан

Хуучирсан мэдээ: 2016.11.19-нд нийтлэгдсэн

Гранд Присматик халуун рашаан

АНУ-ын хамгийн гайхалтай байгалийн үзэсгэлэн бол Гранд Присматик халуун рашаан юм. Эл халуун рашаан нь АНУ-ын Yellowstone үндэсний паркын Мидвэй Гэйсер Базинд оршдог.

Мидвэй Мидвэй Гэйсер Базиныг гаталж явсан Америкийн үслэг эдлэлийн компани 1839 онд анх буцалж буй рашааныг олж харжээ.

Рашаанаас улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр гэх мэт олон өнгө ялгардаг нь улам ч үзэсгэлэнтэй харагдуулдаг юм. Ус маш халуун бөгөөд хүн болон амьтад халуун рашаан дотор орох боломжгүй, эрэг хавиар явахад хангалттай байдаг аж.

Гранд Присматик халуун рашааны өргөн нь 110 метр, гүн нь 50 метр гүн, минут тутамд +70 градусын 2,100 литр халуун рашаан  ундардаг төдийгүй  дэлхийд томоороо гуравт жагсдаг аж.

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж