“Гал үндэстэн” холбооныхон суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооныхон суллагдлаа

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, Г.Дашдэмбэрэл, Д.Болдбаатар нар дөнгөж сая албадан баривчлах 111 төвөөс суллагдлаа. Тэднийг өнгөрөгч зургадугаар сарын 23-нд жагсаал цуглаан зохион  байгуулах журмын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулах шийтгэвэр гаргаад байсан юм. Харин тэд Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатарын гаргасан 30 хоног баривчлах шийтгэврийг хууль бус хэмээн эсэргүүцэж, давж заалдсан боловч хэвээр баталсан. Тэд эсэргүүцлээ үргэлжлүүлж баривчлах байранд өлсгөлөн зарлаж Д.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл нар ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн юм. Харин хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан Ц.Энхбаярыг эрүүл мэндийн байдлаас болоод албадан эмчилгээнд оруулсан билээ. Холбооны гишүүдийн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн 10-13 хоногийг нөхөж, баривчлах хугацааг сунгах тухай яригдаж байсан ч хууль эрх зүйн үндэслэлгүй тул өнөөдөр ийнхүү суллажээ. Тус холбооны гишүүд дэмжигчид албадан баривчлах ажиллагаа хариуцсан прокурорт хуулийн хугацаанд суллах тухай шаардлага өгсөн нь үр дүнгээ өгсөн аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж