АН-ын бүлэг хуралдаж ч чадахаа байлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж ч чадахаа байлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр бүлгийн хурлаа цуцаллаа. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт ч хуралдаагүй юм.

УИХ-ын сонгуулийн дүнд МАН-ынхан үнэмлэхүй олонхи болж, 65 суудал авсан бол Ардчилсан намынхан есөн суудал эзэлсэн. Хэдийгээр Ардчилсан намын гишүүдийн кноп парламентын шийдвэрт хүчтэй нөлөөлж чадахгүй ч МАН-ынханд хяналт тавих үүрэгтэй билээ. Гэтэл тэднийг МАХН-ын “ганц дайчин” О.Баасанхүүгээс ч долоон дор, идэвхгүй ажиллаж байна хэмээн шүүмжлэх хүн олон байна. Ядаж л долоо хоногт ганцхан удаа бүлгийн хурлаа хуралдуулж чадахгүй, хойш суусан байдал нь тэднийг улам чадваргүй болгож байгаа болов уу.

Ардчилсан намын бүлэг хуралдах болсны шалтгааныг хоёр гишүүн нь гадаадад ажиллаж, бусад гишүүд нь орон нутгийн төлөөлөгчдөө хүлээн авч уулзах зэрэг ажилтай байгаа хэмээн тайлбарлав.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж