Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3800 гаруй иргэн амьдардаг. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын зүгээс энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулах талаар анхаарч ажиллаж байна. Учир нь энэ төрлийн дэд бүтцийн хөгжил манай хотод 30 гаруй хувьтай үнэлэгдсэн. Тиймээс энэ үзүүлэлтийг сайжруулах зорилгоор Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулах асуудал туссан юм. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран халамжлагчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байна.
Эх сурвалж: www.erdenet.mn