“Шинэ торгоны зам” анхны худалдааны төв байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.19-нд нийтлэгдсэн

“Шинэ торгоны зам” анхны худалдааны төв байгуулагдлаа

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Эрээн хотод Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинэ торгоны зам” анхны худалдааны төв байгуулагдлаа

Монгол Улс нь хоёр их гүрний дунд оршин буй газар зүйн байрлалаа хөгжлийн давуу тал болгох бүрэн боломжтой улс юм. Үүний тулд хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, эдийн засгийн хувьд хамтран ажиллах  стратегийн бодлого дэмжих томоохон үүд хаалга нээгдээд байна. Газрын доорх эрдэс баялгаа дэлхийн зах зээлд гаргахаас илүү үндэсний үйлдвэрлэл Монгол брэндийг дэлхийн зах зээлд нийлүүлэн экспортыг өсгөх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэн МУ-ын эдийн засгийг төрөлжүүлэх боломж монголчуудад нээгдээд байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотод Монгол улсаас анх удаа Монголын зуун хувийн хөрөнгө оруулалттай Нью Силк Рөүд ХХК-ын 400м2 талбай бүхий томоохон “Шинэ Торгоны Зам” худалдааны төв үүд хаалгаа нээн албан ёсны эрхтэйгээр ажиллуулж эхэлснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Тус худалдааны төвөөр Монголын томоохон үндэсний брэнд үйлдвэрлэгчид болох Говь ХК, Гоёлкашмер ХХК, АПУ ХК, Дархан минж ХХК, Аяс кашмер ХХК, Монголиа стар дистрибюшн ХХК, Монгол алтай зет ХХК, Дэгжин дээдэс ХХК, Кажук ХХК, гэх мэт монголын 40 гаруй компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхлээд байна.

Дэлхийн томоохон үндэстэн дамнасан брэндүүд Хятад улсын зах зээлд нэвтэрч өөрийн байр суурийг эзлэхийг эрмэлзэж байдаг. “Нью Силк Рөүд” ХХК-ын хамт олон дэлхийд танигдсан Монгол брэнд уриатайгаар  “Шинэ Торгоны Зам худалдааны төвөө нээн үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж эхэллээ. “Нью Силк Рөүд” ХХК нь БНХАУ-ын Шилийн хотын Newsilkroad electronic commercе  худалдааны компанитай 2 улсын анхны хил дамнасан цахим худалдааг хамтран ажиллуулж эхэллээ.

БНХАУ-ын онлайн худалдааны нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоо 300 сая орчим бөгөөд 2016 оны байдлаар цахим худалдан авалтын хэмжээ ойролцоогоор 510 тэрбум ам.доллар байгаа нь тус улсад цахим худалдаа өндөр хөгжсөний илрэл юм. Иймээс Монголын цахим худалдаа хэрэглэгчдийн холбоо болон "Нью Силк Рөүд” ХХК хамтран монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн том зах зээл болох  БНХАУ-ын интернет худалдааны зах зээлд newsilkroad e-commerce цахим худалдааны www.nmgnsr.com, www.nsrmongolia.com, alibaba.com, tmall.com, JD.com зэрэг платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдах боломж нээлттэй боллоо.

Мөн энэхүү баярт үйл ажиллагаатай зэрэгцэн Монголын цахим худалдаа хэрэглэгчдийн холбоо, Нью Силк Рөүд ХХК нь Эрээн хотын худалдааг дэмжих хороо, ОУ-ын үзэсгэлэнгийн танхим, Бугат хотын ОУ-ын үзэсгэлэнгийн танхимтай хамтран 2016 оны 12-р сарын 25-аас 2017 оны 1-р сарын 21 хүртэл шинэ жил, цагаан сард зориулан Орос, Монгол, Хятад, Тайвань, Солонгос зэрэг улс оролцсон ОУ-ын үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулагдаж байна.  Тус үзэсгэлэн яармагт монголын үндэсний үйлдвэрлэгчдэд зориулан монгол барааны  худалдааны танхим тусгайлан нээж байгаа юм. Үзэсгэлэнгийн үер Монголын цахим худалдаа хэрэглэгчдийн холбоо, Бугат хотын цахим худалдааны компаниудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулна. Ингэснээр монголын үндэсний үйлдвэрлэгчид болон гуравдагч орны бараа бүтээгдэхүүн борлуулдаг монгол компаниуд бараа бүтээгдэхүүнээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх таатай  боломж нээлттэй байна. Монголын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийг тус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцоорой гэж та бүхнийг уриалж байна. Үзэсгэлэнгийн павилоны тоо хязгаартай байгаа.

Манай улсын аж ахуйн нэгж компаниуд жилдээ 1-2 удаа зохиогддог үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-д борлуулдаг байсан бол одоо байнга тасралтгүйгээр О2О /online to offline/ бизнес загварчлал, Монголын цахим худалдаа хэрэглэгчдийн холбоо болон Нью Силк Рөүд ХХК-ны худалдааны олон талт сувгуудаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх өндөр боломжтой болсныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

Нью Силк Рөүд ХХК-ны хамт олон удахгүй БНХАУ-ын Шилийн гол, Хөх хот, Бугат хот, Бээжин, Ши Фүн гэх зэрэг томоохон хотуудад дараа дараагийн Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ монголын брэнд худалдааны төвөө байгуулах гэж төлөвлөн ажиллаж  байгаа талаар баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нью Силк Рөүд ХХК-ны хамт олонд дахин талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж