Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэнд томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэнд томилогдлоо

Эрдэнэ сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам олонх болж, тус сумын ИТХ-ын хуралдаанаар Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэндийг 100 хувийн саналаар дэмжиж, аймгийн Засаг даргад уламжилсны дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын Б/97 тоот захирамжаар Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэнд томилогдлоо.

Тус үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутгаас баримталж буй бодлого шийдвэр, зохион байгуулах үйл ажиллагааны талаар Эрдэнэ сумын Засаг даргатай харилцан санал солилцож, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Эх сурвалж: dornogovi.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж