ХЗДХЯ-ны баг тамирчид хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

ХЗДХЯ-ны баг тамирчид хүрэл медаль хүртлээ

Хуулийн төв байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, шилдэг баг, тамирчдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам" энэ жил "Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой"-н нэрэмжит болон зохион байгуулагдлаа. Тэмцээн 2016 оны 11-р сарын 11-20-ны өдрүүдэд болж Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэсэн 7 байгууллагын баг тамирчид шатар, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Сагсан бөмбөгийн төрөлд манай Хууль зүй дотоод хэргийн яамны баг тамирчид хүрэл медаль хүртэж хамт олноо баярлууллаа. Харин нийлбэр дүнгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо тэргүүн байрын шагнал “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол 2-р байранд Улсын Ерөнхий прокурорын газар 3-р байранд Монголын хуульчдын холбоо орлоо. Энэ жилийн "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам"-ыг хуваарийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулсан бол ирэх 2017 оны тэмцээнийг Хууль зүй дотоод хэргийн яам зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд спортын их наадмын билэгдэл болох тугийг хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.

Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж