З.Баянсэлэнгэ боловсролдоо анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ боловсролдоо анхаарч байна

Шийдлийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан З.Баян-Сэлэнгэ сонгуулиас хойш нам жим байгаа. Тэгвэл тэрбээр боловсролоо ахиулах үүднээс хуулийн сургуульд магистр хамгаалахаар суралцаж байгаа юм байна.

Өнгөрсөн дөрвөн жил З.Баянсэлэнгийг хамгийн их өсч дэвжсэн  улстөрч гэж олон дүн дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хэр зөв авч явахаас эхлээд ярих хэлэх үгэн дээрээ хүртэл анхаарах болсон нь зарим хашир улстөрчдийг хүртэл алмайруулаад авсан юм.

Ямартаа ч  элдэв олон зангүй, тууштай, ярьж хэлсэндээ үнэнч ханддаг зэрэг сайшаал магтаалыг хүртсэн эрхэм бүсгүй энэ удаад өөрийгөө хөгжүүлэх тал дээр ихэд анхаарч байгаа юм байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж