НӨАТ-ын баримтаас 100 саятан хоёр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримтаас 100 саятан хоёр тодорчээ

НӨАТ-ын урамшуулалт системийн ээлжит сугалааны тохирлоор 100 сая төгрөгийн азтан хоёр тодорчээ. Мөн дөрвөн сая төгрөгийн азтан тав, 500 мянган төгрөгийн 69, 100 мянган төгрөгийн 561, 20 мянган төгрөгийн 5597 азтан нийт 6234 азтан тодорсон байна. Харин супер азтан болох 300 сая төгрөгийн азтан тодроогүй ажээ.

Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгох юм байна.

Харин шинэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох аж.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж