Журассик паркийн шинэ аялал

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Журассик паркийн шинэ аялал

Үлэг гүрвэлийн ертөнцөөр аялуулах шинэ адал явдлыг сэдэж байгаагаа Стивен Спилберг мэдэгдлээ. Тэрбээр “Журассик парк”-ийн шинэ ангийг хийх гэж байгаа гэнэ. Үндсэн санаа, үйл явдал хэдийнэ бэлэн болсон бөгөөд кино зохиолыг бичүүлэх зохиолчоо ч сонгожээ.

Стивен энэхүү киноны өмнөх ангиудыг өөрөө найруулсан ч энэ удаа продюссерийн хувиар ажиллах гэнэ. Түүний төлөвлөж буйгаар үлэг гүрвэлийн ертөнцөөр аялах цоо шинэ адал явдал 2014 он гэхэд дэлгэцэнд гарах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж