“Эрдэнэт”-ийн захирлын сунгаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.20-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн захирлын сунгаа эхэлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт хийсэн гэх мэдээлэл байна. Сонгон шалгаруулалтад нийт 40 хүний материал иржээ. Дийлэнх нь улстөрчид байсан аж. Тэдэнд дунд өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан эрхэм материалаа ирүүлсэн ч тэнцээгүй буй юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшиж байгаа. Иймээс тус үйлдвэрийн ерөнхий захирлыг томилоход Засгийн газар саналаа өгөх юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас санал болгосон нэрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батламжилна.

Албан бус мэдээллээр МАН дээрх суудалд Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг санал болгож мэдэхээр байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг удахгүй томилно гэж мэдэгдэх үеэрээ мэргэжил, мөн ажлын дадлага туршлагыг харгалзан үзнэ гэсэн нь бий.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар хэнийг томилох вэ гэдэг дээр нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Хүнээ тодорхой болгочихвол Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдахад ч бэлэн байгаа” гэж хэлсэн юм.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын зүгээс тус үйлдвэрийн ерөнхий захирлыг яаралтай томилох ёстой гэсэн шахааг Засгийн газартаа байнга үзүүлж буй ч намын төвшинд тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” хуучин захиралтайгаа байгаа билээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж