+
Английн Лондон хотноо талбайн теннисний шилдэг найман эрэгтэй теннисчид өрсөлдөж байна. Оны төгсгөлд болдог "ATP World Tour Finals"-д дэлхийн чансаагаараа шилдгүүд уригдан оролцдог.
Шилдэг найман теннисчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Сербийн Новак Жокович хэсэгтээ хоёр хожил авснаар хагас шигшээд тоглох эхний эрхийг аваад байсан. Тэгвэл энэ хэсгээс хоёр дахь эрхийг Канадын Милош Раонич авлаа. Тэрээр хоёр хожилтойгоор хагас шигшээд үлдэж чадсан. Энэ хэсэгт багтсан Австрийн Доминик Тим нэг хожилтой тэмцээнийг өндөрлүүлсэн бол Францын Гаэль Монфилс хожил авч чадаагүй байна.
Харин нөгөө хэсэгт Их Британы Энди Маррей хоёр хожилтой байгаа бол Швейцарын Стан Вавринка, Японы Кей Нишикори нар нэг хожилтой явна. Энэ хэсэгт багтсан Хорватын Марин Чилич хоёр хожигдолтой болсноор цааш өрсөлдөх боломжгүй болсон. Өнөөдөр энэ хэсгийн сүүлийн тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.
Ч.БОЛОР