2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шуурхай хуралдаанаар эрчим хүчний салбарын өвөлжилт, станцуудын нүүрсний хангамжийн асуудлыг онцлов. Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны станцууд 10-21 хоногийн нүүрсний нөөцтэй, өвлийн горим ажиллагаа хэвийн байна.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор хоёр уурхайд хүндрэл үүссэн. “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаанд ус шүүрүүлэлтийн ажил хоцрогдолтой байгаа зэргээс зарим станцад нийлүүлэх нүүрс тасалдахад хүрчээ. Станцуудын аюулгүйн нөөц багасахад нөлөөлсөн энэ асуудалд ЭХЯ-ны зүгээс онцгой хяналт тавин ажиллаж байгааг Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү онцолсон.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан өвлийн их хүйтэнд учирч болзошгүй саатлын үед нарийн төлөвлөгөө гаргаж ажиллах нь чухал байгааг тодотгоодШивээ-Овоогийн уурхайн хүндрэлтэй холбоотойгоор станцуудын нүүрсний хангамж, өвөлжилтийн бэлтгэлд нарийн хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.
Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ