Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 15 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 07-р сарын 24-нөөс 07-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж