- Малайз улсын Куала Лампур хотод өнгөрөгч бямба гаригт /2016.11.19/ ерөнхий сайд Нажиб Разакыг огцрохыг шаардсан мянга мянган эсэргүүцэгчид жагслаа.
Эсэргүүцэгчид ихэр цамхагаас жагсаалаа эхэлсэн ба цагдаа нарын хамгаалалтад Тусгаар Тогтнолын талбай хүртэл тайван жагсаал хийжээ.
Өнгөрсөн жил “Валл Стрийт” сэтгүүл Малайзын Хөгжлийн банкинд байрлах Малайзын төсвийн 700 ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн гэх нийтлэл гаргаснаас хойш ерөнхий сайд Нажиб олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT