УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлаад байна.
Энэхүү жагсаалтаар УИХ баасан гаригт “Оюутолгой” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсох аж. Эл асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар асуулга тавьсан юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас харна уу.
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21-ЭЭС 25-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 22-ны Мягмар гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээлэл;
- Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээлэл.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
11 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт:
1.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох;
- Дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөл.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тайланг хэлэлцэх тухай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 24, 25-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүд /Засгийн газраас 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.