Хотын даргын цас цэвэрлэгээ

Хуучирсан мэдээ: 2016.11.19-нд нийтлэгдсэн

Хотын даргын цас цэвэрлэгээ

Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй нар өнөөдөр цас цэвэрлэж, нийслэлийг их цаснаас салгах ажилд гар биечлэн оролцлоо.

Хоёр өдөр үргэлжлэн орсон их цасны улмаас Улаанбаатар хот цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүссэн. Дагтаршсан цасыг хурдан хугацаанд цэвэрлэхгүй бол байдал улам хүндэрнэ. Тиймээс ч хотын дарга амралтын хоёр өдөр нийслэлчүүдийг цас цэвэрлэх ажилд оролцохыг уриалж захирамж гаргаад байсан юм. Захирамжид зааснаа ажил хэрэг болгохын тулд хотын дарга Хот тохижуулах компанийнхны ажлаас нугалалцлаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж