АСЕАН-ы хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

АСЕАН-ы хуралд оролцож байна

Индонезийн Бали хотноо энэ сарын 22-23-нд АСЕАН-ы Бүсийн чуулгын /АРФ/ Сайд нарын 18 дугаар уулзалт болж байна. Түүнд УИХ-ын гишүүн,  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож байга аж.

АРФ-ын Сайд нарын 18 дугаар уулзалтаар сайд нар бүс нутаг, олон улсын өнөөгийн байдал, өнгөрсөн хурлаас хойш АРФ-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын дүнг хэлэлцэхийн хамт ирэх жилийн ажлын төлөвлөгөөг батлах юм байна.
Мөн өнгөрсөн жилийн Сайд нарын уулзалтаар баталсан Ханойн үйл ажиллагааны төлөвлөгөө, Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны асуудлаарх АРФ-ын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар сайд Евролын Холбоо, Япон, БНСУ, Австрали, Индонезийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа болон сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж