Цас зудтай зэрэгцэн Засаг дарга нарыг томилж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Цас зудтай зэрэгцэн Засаг дарга нарыг томилж байна

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт МАН-ын гишүүдэд хандан “Ардчилсан нам ялсан сумдын Засаг дарга нарыг аймгийн Засаг дарга нар нь батламжлахгүй цаг алдаж, өвөлжилт хүндэрч байгаа энэ хүнд цаг үед орон нутгийг эзэнгүйдүүлж байна шүү” гэх анхааруулгыг өгч, яаралтай энэ асуудлыг шийдэхийг хүссэн.

Тэгвэл МАН ялсан аймагт ч сумдынхаа Засаг даргын томилгоог цас, зудтай зэрэгцүүлэн хийж байгаа аж. Тухайлбал, өнөөдөр /2016.11.21/ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар Ч.Энхмэндийг томилжээ.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болоход Эрдэнэ суманд МАН олонхи болж, сумын ИТХ-ын хуралдаанаас Засаг даргаар Ч.Энхмэндийг томилуулахаар болж, аймгийн Засаг даргад уламжилсны дагуу өнөөдөр батламжилжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж