Д.Жаргалсайхан Азийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан Азийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов

БНХАУ-ын Шиамен хотноо арваннэдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблей хуралдаж байна. Хуралд Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, "Мон-Алтиус" дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцож байна. 

Өчигдөр хурлын үеэр зарим сонгууль болж, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан Азийн оюутны спортын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Б.ЭНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж