Ази Номхон далайн улсууд Трампыг сөрж зогсов

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Ази Номхон далайн улсууд Трампыг сөрж зогсов

  • Перуд арваннэгдүгээр сарын 17-19-нд чуулсан Ази Номхон далайн удирдагчид "Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг үл харгалзан чөлөөт худалдааны гэрээг цааш үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдлээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “АНУ дахь ажлын байрыг хамгаалах үүднээс TTP буюу Trans-Pacific Partnership хэмээх томоохон улсуудыг хамарсан худалдааны гэрээнээс татгалзана” гэж мэдэгдсэн юм.

АПЕК Перуд хоёр өдрийн турш чуулсны эцэст хуралд оролцсон төрийн тэргүүнүүд нээлттэй зах зээлийн ач тусыг онцлон, цаашид үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

АПЕК-ын чуулганы төгсгөлд тэд “Бид нээлттэй зах зээлийг бий болгох, цаашид хамгаалах үүрэг хариуцлагаа дахин бататгахын сацуу эсэргүүцлийн бүхий л хэлбэртэй тэмцэх болно. Нээлттэй зах зээл нь худалдаа, инноваци, ажил эрхлэлт, илүү сайхан амьдралыг бий болгодог” гэдгийг онцолжээ.

TTP-д одоогийн байдлаар АНУ, Япон, Малайз, Вьетнам, Сингапур, Брунэй, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик, Чил, Перу зэрэг 12 улс багтдаг. Тус гэрээний гол зорилго нь дээрх улсуудын эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих худалдааг хөгжин цэцэглүүлэхэд оршдог юм.

Дональд Трамп уг гэрээг “хамгийн муу гэрээ” гэж нэрлэсэн бөгөөд Америкийн бүх ажлын байрыг эдгээр улс орнуудын хямд ажиллах хүчинд илгээсэн гэж үздэг юм. ТТР-г АНУ-ын Конгрессээр батлуулах ёстой. Өөрөөр хэлбэл Трампын хамтрагчид буюу Бүгд Найрамдах намынхан гарын үсэг зурснаар баталгаажих юм. Харин Барак Обама АНУ тус гэрээнээс татгалзах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Зарим улсуудын төрийн тэргүүд TTP-г АНУ-ын оролцоогүйгээр цааш үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаа бол зарим нь боломжгүй гэж үзэж байгаа юм. Ямартаа ч эдгээр Ази Номхон далайн улсууд TTP-Trans Pacific Partnership гэрээг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байна

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж