УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая эхэллээ. Бүлгийн хурлыг 14.00 цагт товлосон ч ирц бүрдэхгүй байсаар товлосон цагаасаа хоцорч эхлэв.
Бүлгийн хуралд 30 орчим гишүүн оролцож байна. Өнөөдрийн хурлаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн энэ долоо хоногт УИХ болон байнгын хороогоор хэлэлцэх зарим асуудал дээр байр сууриа нэгтгэнэ. Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
Т.НОМИН