БНХАУ-ын Чиндао хотноо энэ сарын 18-20-ны хооронд өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн 2016 оны сүүлийн Гранпри тэмцээн боллоо.
Дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 17 улсын тамирчид өрсөлдсөнөөс Монголын тамирчид багийн дүнгээр гуравдугаар байр эзлэв. Монголын жүдочид Чиндаод 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон ба дараах тамирчид медаль хүртлээ.
Алтан медаль:
- Д.Амартүвшин /эр, 60 кг/
Мөнгөн медаль:
- Х.Цогтгэрэл /эр, -100 кг/
- Г.Алтанбагана /эр, 90 кг/
Хүрэл медаль:
- Ц.Мөнхзаяа /эм, 63 кг/
- Ө.Дүүрэнбаяр /эр, +100 кг/
- Д.Алтансүх /эр, 66 кг/
- Н.Дагвасүрэн???? /эр, 81 кг/
“ЧИНДАОГИЙН ГРАНПРИ”-Д ӨРСӨЛДСӨН ТАМИРЧИД:
ЭРЭГТЭЙ
60 кг:
Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/
Г.Болдбаатар /Дэлхийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
66 кг:
Д.Алтансүх /ОУХМ, Азийн аварга/
А.Батсуурь /ОУХМ, 2016 оны улсын аварга/
73 кг:
Г.Чойжилсүрэн /Жүдо академи/
Б.Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/
81 кг:
Н.Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
90 кг:
Г. Алтанбагана /ОУХМ, "Алдар" спорт хорооны тамирчин/
О.Цэцэнцэнгэл /"Тэмүүлэл" дэвжээ/
-100 кг:
Х.Цогтгэрэл /ОУХМ, "Алдар" спорт хороо/
Б.Билгүүн /ОУХМ, "Алдар" спорт хороо/
+100 кг:
Ө.Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын дэлхийн аварга/
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг /Дэлхийн аварга/
52 кг: А.Цолмон /ОУХМ, "Алдар" спорт хорооны тамирчин/
57 кг: Л.Энхрийлэн /ОУХМ, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
63 кг: Ц.Мөнхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/