”Эрдэнэт”-ийн захиралд 40 хүн өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

”Эрдэнэт”-ийн захиралд 40 хүн өрсөлджээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд цас цэвэрлэх ажилд идэвхитэй оролцлоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарч, дүүргийн харьяаны 60 гаруй км автозам болон явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас, мөсийг цэвэрлэж, зам талбайн үйлчлэгчдэд халуун хоол, цайгаар үйлчилжээ. Цас цэвэрлэх ажилд 5000 гаруй иргэд оролцсон байна. 


  • Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам ням гаригт сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг номыг айлтгалаа. Энэ үеэр мөн сүсэгтнүүдэд мандал өргөж, адис хүртээв. Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг ёсон бөгөөд ’Шимийг авах’’ гэсэн утга хадгалдаг гэж үздэг байна.


  • Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авч эхэлжлээ. 


  • Ховд аймгийн Булган суманд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас тус сум зудын байдалд оржээ. Одоогоор Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан байдалтай байгаа ба эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97740 гаруй толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсээд байгааг Онцгой байдлын албанаас мэдэгдлээ. 


  • Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах ”Өгөөж чихэр боов” компанийн үйлдвэрийн байранд бямба гаригийн /2016.11.19/ 19.00 цагийн орчимд гал гарчч, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.


  • “Эрдэнэс тавантолгой“ ХК 2011 оноос хойш Цанхийн Зүүн, Баруун уурхайгаас нийт 22,2 сая тонн нүүрс олборложээ. Ингэхдээ 20 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн сард өмнөд хөрш рүү экспортолсон байна. 


  • “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт хийсэн гэх мэдээлэл байна. Сонгон шалгаруулалтад нийт 40 хүний материал ирсэн тухай эх сурвалж мэдэгдэв. 


  • Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн мал эмнэлгийн тусгай хуультай болж, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэн, малаа эрүүлжүүлэх шаардлагатайг Швейцарийн хөгжлийн агентлагаас тодотголоо.


  • “Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж байгаа айлчлал Монгол Улсын Засгийн газартай холбоогүй” гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн баасан гаригт /2016.11.18/ хийлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж