Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авч эхлээд байна. Тус "Айраг төлбөр авах цэг"-ийн ажлыг энэ сарын 17-нд эхлүүлж, байнгын ашиглалтад оруулжээ.
Энэхүү төлбөр авах нэгж нь Засгийн газрын 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлэн ажиллах юм байна.
Г.ХОРОЛ