Төрийн туг далбаагаараа гоёсон наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Төрийн туг далбаагаараа гоёсон наадам боллоо

Энэ жилийн наадмын өнгийг бэлгэдэж байсан нэг зүйл нь бол төрийн далбаагаараа гоёсон байдал байсан юм. Автомашин бүр төрийн далбаа намируулж,  залуучууд хүүхдүүд хацар нүүрэн дээрээ төрийн далбааг наан гоёсон байлаа. Жил бүрийн энэ сарын 10-ны өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсан бөгөөд 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна. 7-р сарын 10-ны өдөр нь аймгийн маань баяр наадамтай давхацсан болоод ч тэрүү наадмаар төрийн туг далбаагаар гоёсон машин тун ч олон харагдаж байсан юм. Өнгөрсөн жилээс Төв аймгийн ОБГ, Морьтхангай  компани Зуунмодны баруун уулан дээр томоос том  Төрийн далбаагаа дэлгэсэн. Энэ жил ч гэсэн  баяр наадмаа  чимэглэж,  наадамчин олны үндсэрхэх үзлийг хурцалж иргэдийн нүдийг хужирласан сайхан бэлэг болж байлаа. Тэнд очиж зургаа авхуулах хүмүүс тун их байсан юм. Ийнхүү Монгол наадам маань төрөө дээдэлсэн наадам болж өнгөрсөн юм.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж