Явах зам мухардсаар буюу С ангилал

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Явах зам мухардсаар буюу С ангилал

Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагын нэг болох Moody’s Монголын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгалаа. Тус байгууллага Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг энэ сарын 16-ны өдөр хэлэлцэн, ийм шийдвэрт хүрсэн бөгөөд шийдвэрээ 18-ны өдөр зарлалаа.

С ангилал бол удаан хугацааны зэрэглэл дундаа хамгийн доод ангилал. Доод ангилал нь Са, С гэсэн шатлалтай, үүнээс С нь бүрэн дампуурал гэсэн үг юм. Ийнхүү Монгол Улс зээлжих зэрэглэлийн доод ангилал руу шилжлээ.

Moody's нь Standard & Poor’s, Fitch агентлагууд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоогч байгууллагууд бөгөөд нэр хүнд бүхий шинжээчдийн дүн шинжилгээнд үндэслэн рейтингийг тогтоодог.

Харин Монгол Улсын Засгийн газар, Монголбанк энэ шийдвэр “бодит бус” гэж үзэн, хамтарсан мэдэгдэл гарган, эсэргүүцэж байгаагаа зарлалаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэвэл,

“Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Улс зээлжих зэрэглэлийн доод ангилал руу шилжлээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.

УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэжээ.

Өөрөө унасан хүүхэд үйлдаггүй гэдэг үгийг санах цаг иржээ. Сонгуулийн сүүлийн хэдэн мөчлөг дараалан улс орныг эдийн засгийн ухаанаар биш улс төрийн харалган шийдвэрээр удирдаж ирсэний эцсийн үр дүн энэ юм.

Харамсалтай нь, энэ мэдэгдлийг хүлээн авч, манай ангиллыг дээд ангилал руу шилжүүлэх боломжгүй. Moody’s нь Standard & Poor’s, Fitch агентлагууд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоогч байгууллагууд бөгөөд нэр хүнд бүхий шинжээчдийн дүн шинжилгээнд үндэслэн рейтингийг тогтоодог.

Хоёр их наяд илүүтэй төгрөгийн алдагдалтайгаар ирэх оны төсвийг баталсан, мөн ирэх онд өмнө авсан олон улсын бондын төлбөр хийгдэх цаг ирсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, экспортын орлого буурсан энэ үед эрх баригчид бондын өрийг дахин өр тавьж дарахаас өөр аргагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Чухам ийм үед Монгол Улсын зээлжих зэрэглэл ийнхүү доод ангилал руу шилжиж байгаа нь эрх баригчдын хувьд том цохилт болж буй нь ойлгомжтой.

Өөрөө унасан хүүхэд үйлдаггүй гэдэг үгийг санах цаг иржээ. Сонгуулийн сүүлийн хэдэн мөчлөг дараалан улс орныг эдийн засгийн ухаанаар биш улс төрийн харалган шийдвэрээр удирдаж ирсэний эцсийн үр дүн энэ юм. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өнөөгийн Засгийн газрыг 1990 оны өөрийнх нь удирдаж байсан Засгийн газартай зүйрлэсэн байсан. Энэ буурай эрх баригчдын буруу бодлогыг хангалттай л шүүмжилсэн. Харамсалтай нь түүнийг үгийг тоосон нь үгүй. Олон улсын байгууллагын дүгнэлтийг буруу хэмээн гоншигонохын оронд эхлэл цэг рүүгээ буцаж, бүхнийг эхнээс нь засах хэрэгтэй гэсэн бодол төрж байна. Эсвэл МАН-аас гардаг “стандарт бус” шийдвэр хэрэгтэй байна. Харин тэр “стандарт бус” шийдвэр нь юу байж болох бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж