Засгийн газар 100 мянган ширхэг үнэт цаас арилжина

Хуучирсан мэдээ: 2016.11.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар 100 мянган ширхэг үнэт цаас арилжина

52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.00 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа ирэх Мягмар гаригт буюу энэ сарын 22-ны өдөр явагдах болсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээлж байна.

1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам

2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага

3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох

4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас

5. Нэрлэсэн үнэ: 100,000

6. Хямдруулсан үнэ: 85,504.00

7. Нийт гаргах тоо: 100,000 ширхэг

8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

ЗГҮЦ-ны төрөл

Арилжааны симбол

 Тоо хэмжээ
/ширхэг/

Үнийн дүн
/тэрбум төгрөг/

Хугацаа /7 хоног/

Хүү төлөгдөх хэлбэр

Жилийн хүүгийн хэмжээ (хувь)

Захиалга эхлэх өдөр

Арилжаа хаах өдөр 

 

 

100,000

10.0

52

Хямдруулалттай

17.00%

2016.11.18

2016.11.22

 

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.

10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.

11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл

12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх аж.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж