Шаазан урлаач Х.Хадхүү “Монгол шаазангийн гайхамшиг” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 21-нд Улаанбаатар хотын музейд дэлгэхээр товоо зарлалаа. Үзэсгэлэнд монголын дүрслэх урлагт шаазангийн шинэ төрөл сэргэн мандсаныг харуулаад зогсохгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээл дэлгэнэ.
Тэрбээр 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл бие даасан уран бүтээлчээр ажиллан монголын шаазан урлалыг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа аж.
Г.ДАША