Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж буй бөгөөд өнөөдөр 12.00 цагт хуралдахаар тов тогтоосон ч хараахан эхлээгүй байна.
Их хуралд бэлтгэх ажлын хэсгийнхний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн, орон нутгийн сонгуулийн дүн, нам юунаас болж сонгуульд ялагдал хүлээв, цаашдаа Ардчилсан нам алдаагаа залруулан улс төрийн шинэ хүчтэй улстөрийн хүчин болоход ямар зарчмаар ажиллах ёстой вэ гээд олон зүйлийг Их хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах юм.
Г.ДАРЬ