АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Ф.Кеннедид 1962 оны тавдугаар сарын 19-ний өдөр төрсөн өдрийн дуу дуулж, мэндчилгээ хүргэхдээ өмссөн, Jean Louis-ын урласан Мэрилин Монрогийн даашинзыг өчигдөр /2016.11.17/дуудлага худалдаанд оруулжээ.
2,500 ширхэг шигтгээг гар аргаар хатгасан чимэглэл бүхий энэхүү түүхэн гэж хэлж болохоор даашинзыг Жулиэн хэмээх дуудлага худалдааны компани Лос Анжелес Бэвэрли Хиллст үнэ хаялцуулсан байна. Тус компанийн тооцоолж байснаар даашинз 3 сая ам.долларт хүрэх байсан боловч ийнхүү 4,8 сая ам.доллараар зарагджээ.
Эх сурвалж: RT
ХОЛБООТОЙ МЭДЭЭ:
Мэрилин Монро: Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч өө?