БСШУЯ: Сурагчдыг амраах шийдвэр гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

БСШУЯ: Сурагчдыг амраах шийдвэр гаргаагүй

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сургуулийн сурагчдыг амрааж магадгүй гэсэн албан бус яриа, санал эцэг, эхчүүдийг төөрөгдүүлж байгаа бололтой.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-наас тодруулахад  “Улсын онцгой комисс хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан онц байдал тогтоох түвшинд хүрч, онц байдал зарлах шийдвэр гаргасан тохиолдолд яам сургуулийн сурагчдыг амраах шийдвэр гаргана. Одоогоор энэ тухайд ямар нэгэн шийд гараагүй. ЕБС-ийн хичээл хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж